Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ Covid-19-ийн анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсантай холбогдуулан бүтэн 60 хоног ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан юм.
Хагалгааны дараах гамаа бариагүйн улмаас бие нь дахин өвдөж, хоёр ч удаа хагалгаанд орсон боловч дахин яаралтай хагалгаанд орох шаардлага гарсан тул Засаг даргын ажлаа хүлээлгэн өгч байгаа юм байна.