2021-10-14 17:25
УИХ дахь АН-ын бүлэг дотооддоо түнжин хагарсан хэвээр байгаа юм байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хасаж, хөөсөн. Мөн МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг намаас хөөсөн гэж […]










