06-35.jpg

2021-10-15 10:52
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/60 тушаалын хүрээнд “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна. Хортон шавж хүрээгээ тэлэх ойн ерөнхий хэв шинжийг алдагдуулж экосистемд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ойн сангийн 200 га […]

03-52.jpg

2021-10-15 10:37
Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь автомашин эзэмшигчдэд улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлдэг. Тус төв одоогоор Улаанбаатар хотод нийт 13 салбар цэгээр дамжуулан тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг дараах цагийн хуваарийн дагуу үзүүлж байна.

02-58.jpg

2021-10-15 10:21
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал, Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ олныг хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй. Баар, ресторан, караокены үйл ажиллагааг нээлээ. Гэхдээ бүх ажилтдаа Covid-19 вакцины гуравдугаар тунд хамруулсан байх, мэргэжлийн хяналтын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг […]

09-22.jpg

2021-10-15 10:18
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т орших Бусын гол хэмээх газар аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 09:59 цагт Одон  орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. ОБЕГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой […]

01-59.jpg

2021-10-15 10:05
Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас зохион байгуулж буй “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах нэг үзэл баримтлал” сэдэвт дээд хэмжээний онлайн хурал энэ сарын 13-нд эхэллээ. Хуралд ICAO-ын гишүүн 193 улсын, агаарын тээвэр хариуцсан сайд, дарга нар оролцож аялал жуулчлал, худалдааны салбарыг эргэн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх нисэхийн салбарыг […]

10-20.jpg

2021-10-15 10:02
ИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт […]

04-44.jpg

2021-10-15 09:48
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ: Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Монгол Улсын Ерөнхий […]

05-38.jpg

2021-10-15 09:45
Өнөөдөр (2021.10.15) нийслэлийн хэмжээнд цэгүүдэд коронавирусын эсрэг вакцинжуулалт явагдаж, PCR шинжилгээ хийгдэнэ. Вакцин тарих цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд хотын 9 дүүрэгт явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнд вакцин тарихаар төлөвлөжээ. Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон томуу, томуу төст өвчин, “Ковид-19” […]

08-28.jpg

2021-10-15 09:32
АН-ын Төрийн департамент энэ оны эцэс гэхэд Афганистанаас нүүлгэн шилжүүлэх нислэгээ сэргээх бодолтой байгаа гэж Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтнаас иш татан The Wall Street Journal мэдээлэв. АНУ нь Америкийн иргэншилтэй иргэд, оршин суугчид болон зарим виз мэдүүлэгчдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Одоогоор яг тодорхой хугацаа тогтоогоогүй байгаа ч энэ тал дээр Афганистаны […]

07-29.jpg

2021-10-15 09:25
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Боловсролын салбарт буй 167 стандартын заримыг шинэчлэх, бичиг баримтын стандарт, түүний хэрэгжилт, ОУ-д боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцлаа. Мөн Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн […]