Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/60 тушаалын хүрээнд “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна.
Хортон шавж хүрээгээ тэлэх ойн ерөнхий хэв шинжийг алдагдуулж экосистемд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ойн сангийн 200 га талбайд ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх аж ахуй нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож хууль, журмын дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.
Ойн цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтран ажиллаж байгаа юм.
2021 оны аравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаөлалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ууд ойн цэвэрлэгээний талбайд хяналт шалгалт хийлээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам