Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал,
- Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ олныг хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй.
- Баар, ресторан, караокены үйл ажиллагааг нээлээ. Гэхдээ бүх ажилтдаа Covid-19 вакцины гуравдугаар тунд хамруулсан байх, мэргэжлийн хяналтын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай.
- Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг болголоо.
- Алтанбулаг боомтын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр, харин ачаа тээврийн үйл ажиллагааг нээлээ. Ингэхдээ зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ
- Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн жолооч, туслах жолооч нь Covid-19 вакцины гуравдугаар тунд хамруулсан, PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
Түүнчлэн ОХУ-д суралцаж байгаа оюутан сурагчид, эмчилгээнд явж буй иргэд, дипломат алба хаагчид, ОХУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс, буяны ажил, гачигдалтай, зөвшөөрөгдсөн ачаа тээврийн хэрэгслийг УОК-ын зөвшөөрлөөр холбогдох баримт бичигт үндэслэн өнөөдрөөс эхлэн хилээр нэвтрүүлэх журмыг баталлаа.
Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил боомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцана.