Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ЗТХЯ-ны дэд сайд ОХУ-г зорьсон ч Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын томилгоон дээр бүдрээд иржээ – updown.mn

ЗТХЯ-ны дэд сайд ОХУ-г зорьсон ч Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын томилгоон дээр бүдрээд иржээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ОХУ-ын Эрхүү хотод энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж манай талаас Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй арав орчим хүн оролцохоор явжээ.

Болж өнгөрсөн хурлаар талийгаач Жигжиднямаагийн орны томилгоог хийж, УБТЗ ХНН-ийг даргатай болгох, Ерөнхий хорооны зөвшөөрлөөр гүйцэтгэгдэдэг нэмэлт гүйлгээний жагсаалт болон байгууллагын орон тоо, аудитын комисс зэргийг батлах, менежерүүдийн цалинг тэнцүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө төлөвлөж, санхүүгийн жил дуусч байгаа хэдий ч өмнө нь огт батлаагүй байсан 2021 оны төсвийг батлах гэх мэт асуудлыг хэлэлцэхээр шийдсэн байдаг.

Гэвч энэ хурал болоогүй. Хурлын үеэр “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов тэргүүтэй Оросын талын албан тушаалтнууд хурлаа хаяад гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тэргүүлсэн Монголын төлөөлөгчид УБТЗ ХНН-ийн даргад Г.Сэрээнэндорж, н.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын нэрийг дэвшүүлж байгаагаа тулгасанаас асуудал үүссэн гэдгийг ч эх сурвалжууд дурдаад эхэлжээ. Оросын тал Г.Сэрээнэндорж, н.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг УБТЗ ХНН-ийн даргаар томилоход “тохиромжгүй этгээд” хэмээн дэмжээгүй юм.

ОХУ-ын тал Богдхан төмөр замын төсөлд Оросын компаниудыг оролцуулахгүй бол “холболтын цэг” өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа нь УБТЗ ХНН-д төвөгтэй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн