03-64.jpg

2021-10-18 16:05
Өмнөд Солонгос, БНАСАУ хоёр даваа гарагийн өглөө харилцаа холбооны сувгийн ажлаа эргүүлэн сэргээсэн талаар Пёнхап агентлаг БНСУ-ын Нэгдлийн яам болон Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ. БНАСАУ 10-р сарын 4-ний өглөө Солонгос хоорондын харилцаа холбооны бүх сувгийг сэргээнэ хэмээн  мэдэгдэж байсан бол үүнээс өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой харилцах сувгийг […]

02-70.jpg

2021-10-18 15:54
Япон улсын Фүкүшима дахь эвдэрсэн атомын цахилгаан станцын доод түвшний цацраг идэвхт усыг далайд юүлэх төлөвлөгөөнд санаа зовж байна гэж Рёнхап агентлаг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан өнөөдөр мэдээлэв. Японы Ерөнхий сайд Фумио Кишида Баасан гаригт Фүкүшимад зочлохдоо станцын цацраг идэвхт бодис багатай усыг 2023 оноос хойш далайн усанд хаях төлөвлөгөөг […]

01-73.jpg

2021-10-18 15:36
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын долоо хоног” аяныг энэ сарын 20-27-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус аяныг энэ сарын 20-нд Баянзүрх ууланд нэг га талбайд 2500 мод тарьснаар эхлэх юм байна. “НҮБ-ын долоо хоног” аяны хүрээнд:  Энэ сарын 21-ний 10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Элчин сайдаар олон жил ажилласан академич Ц.Батбаярын “Монгол Улс […]

03-62.jpg

2021-10-18 15:22
Төрийн ордонд өнгөрсөн Баасан гаригт (2021.10.15) болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд тавьсан Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн илтгэлээс хэсэгчлэн хүргэж байна.  Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол системийн шинэчлэлийн суурь тул баталгаатай хангах шаардлагатай. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн […]

01-72.jpg

2021-10-18 15:12
Төрийн ордонд өнгөрсөн Баасан гаригт (2021.10.15) болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд тавьсан Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн илтгэлээс хэсэгчлэн хүргэж байна.  Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай Хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид эрүү, иргэн, захиргааны […]

08-35.jpg

2021-10-18 14:49
Цахим орчинд иргэдийн мэдээлэл муу байдаг сул талыг дагаад хуурамч и-мэйл илгээх, гар утас руу мессэж илгээх, утасны дуудлага гэх мэт олон төрлөөр хэрэглэгчдийн цахим хаяг, кредит картны мэдээллийг авч луйвар хийх, нэр төрд нь халдах, заналхийлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэгдэж байна. Эдгээр цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ? Пишин/Phishing Цахим луйварчид хуурамч и-мэйл […]

07-37.jpg

2021-10-18 14:39
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн […]

06-42.jpg

2021-10-18 14:37
Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан юм. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ […]

05-45.jpg

2021-10-18 14:29
Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ж.Батсурь болон Н.Ганибал нарыг намаас хөөж байгаагаа мэдэгдсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийллээ. Ж.Батсуурь: Өнгөрсөн даваа гаригийн АН-ын бүлгийн хурлаас хойш орон нутагт ажиллаад ирлээ. Бүлгийн дарга Д.Ганбат олон удаа хариуцлагагүй үйлдэл хийж, бүлгийн шийдвэрийг нийтэд танилуулахгүй, бүлгийн нэрийн өмнөөс олон удаа […]

04-52.jpg

2021-10-18 14:20
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын бүлгээс дөрвөн жилийн хугацаатай хөөж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар намын бүлгээс хөөгдсөн гишүүд болон АН-ын бүлгийн зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн 13 гишүүний 8 нь, 11 гишүүнээр тоолох юм […]