01-6-1.jpg

2021-10-18 11:45
ЭМЯ сүүлийн 24 цагт 1131  хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1483-т хүрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 731 нь нийслэлд, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.804 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 59.603  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр […]

01-70.jpg

2021-10-18 11:40
УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хасах болсон талаар тус бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хороо энэ сарын 15-нд хуралдаж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг тус намын Үндсэн дүрмийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тиймээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргажээ. Энэ дагуу  УИХ дахь АН-ын бүлгийн хурал, […]

07-35.jpg

2021-10-18 11:36
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхын санал авсан талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уг сонгуулийн үр дүнг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов. СЕХ өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь […]

01-69.jpg

2021-10-18 11:08
КОВИД-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаа. Иймд сурагчид хичээлээ бататгах зорилгоор БШУЯ-наас бэлтгэн хүргэж буй теле хичээлийг үзэх боломжтой. Хичээлийн хуваарьт: Сургуулийн өмнөх боловсрол Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги Тусгай хэрэгцээт боловсрол Насан туршийн боловсролын хичээлүүд багтаж байна. Теле хичээлийн хуваарь:

03-59.jpg

2021-10-18 10:59
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт “Оюутолгой”-н яриа хэлэлцээний талаар УИХ-д хаалттай мэдээлэл өгөх юм байна. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж Рио Тинто* Туркойз Хилл Ресурс компаниудаас албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Оюу толгой төслийг тойрсон шинэ асуудал үүссэн гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар […]

02-66.jpg

2021-10-18 10:46
ОХУ-ын Засгийн газраас зарладаг бакалавр, магистр, доктор болон зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан Оросын боловсролын үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс /РЦНК / зохион байгуулдаг. Энэ жилийн боловсролын үзэсгэлэн 2021 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN хаягаар цахимаар хийгдэх гэж байгааг БШУЯ-наас мэдээллээ. Үзэсгэлэн […]

01-68.jpg

2021-10-18 10:40
CNBC сувгийн хөтлөгч Хедли Гэмбл Instagram-даа Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Оросын эрчим хүчний долоо хоног” нэгдсэн хуралдаанд авахуулсан зургаа тавьж, “Миний шилдэг өнцөг” хэмээн  хошигносон байна. Зураг дээр хөтлөгч бүсгүй гартаа “Коммерсант” сонины хэвлэмэл хувийг барьжээ. Сонины эхний нүүрэнд Оросын Ерөнхийлөгчийн наана суусан сэтгүүлч бүсгүйн хөл гарчээ. Энэ хуралд Гэмбл модератороор ажилласан юм. Зургуудын нэг дээр CNBC-ийн […]

11-18.jpg

2021-10-18 10:11
Өнөөдөр (2021.10.18) Улаанбаатар хотод коронавирусын вакцин хийх явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллаж 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

13-12.jpg

2021-10-18 10:07
Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Өчигдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийх үеэр “Собт трейд” ХХК-ыг 11 удаагийн зөрчил гаргасан талаар мэдэгдэж, энэ удаа тусгай зөвшөөрлийг нь цуцлана хэмээн […]