ЭМЯ: Коронавируст халдварын 1131 тохиолдол батлагдаж, 14 хүн нас баржээ

2021-10-18 11:45
01-6

ЭМЯ сүүлийн 24 цагт 1131  хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1483-т хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 731 нь нийслэлд, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.804 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 59.603  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.