Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18 10:071min0
13

Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Өчигдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийх үеэр “Собт трейд” ХХК-ыг 11 удаагийн зөрчил гаргасан талаар мэдэгдэж, энэ удаа тусгай зөвшөөрлийг нь цуцлана хэмээн мэдэгдсэн юм.

Зайсан хилл цогцолбор нь Шадар сайд С.Амарсайханы мэдлийн байгууламж бол “Собт трейд” нь С.Амарсайханы ах дүү Сайнбуянгийн Ганбатын компани юм.

Өчигдөр Камертоны тоглолтын тухай эрх бүхий байгууллагууд хэвлэлийн хурал хийх зар тарахад Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгнө гэсэн боловч энэ хуралд оролцоогүй.

Өнөөдөр “Собт трейд” компанийн тусгай эрхийг цуцалсан талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан “СОБТ трейд” компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай” хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй