Их Британийн хатан хаан II Елизавета эмч нарын зөвлөмжийн дагуу архинаас татгалзжээ. 95 настай Хатан хаан өөрийн дуртай Мартиниг хоолны дэглэмээс хасч, одооноос зөвхөн Малверн булгийн рашаан уух гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр архинаас татгалзсан нь II Елизаветагийн хувийн шийдвэр байжээ. Эмч нар саяхан түүнд архинаас татгалзах нь ашигтай гэсэн зөвлөмжийг өгсөн бөгөөд Хатан хаан нэг их уудаггүй ч архинаас бүрэн татгалзах шийдвэрээ өөрөө гаргасан гэж эх сурвалжууд хэлжээ.
Хатан хааны “Мартини” дарснаас татгалзсан шалтгаан нь түүний завгүй цагийн хуваарьтай холбоотой байж магадгүй байна. Тэрбээр 11-р сард Глазго хотод болох COP26 цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мөн 2022 онд II Елизавета хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг тэмдэглэх юм.
II Елизавета 1952 оны 2-р сарын 6-нд Хаан ширээнд суусан бөгөөд одоогоор Британийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан хаанаар нэрлэгдэж байна.