CNBC сувгийн хөтлөгч Хедли Гэмбл Instagram-даа Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Оросын эрчим хүчний долоо хоног” нэгдсэн хуралдаанд авахуулсан зургаа тавьж, “Миний шилдэг өнцөг” хэмээн хошигносон байна.
Зураг дээр хөтлөгч бүсгүй гартаа “Коммерсант” сонины хэвлэмэл хувийг барьжээ. Сонины эхний нүүрэнд Оросын Ерөнхийлөгчийн наана суусан сэтгүүлч бүсгүйн хөл гарчээ.
Энэ хуралд Гэмбл модератороор ажилласан юм. Зургуудын нэг дээр CNBC-ийн хөтлөгч бүсгүй Оросын төрийн тэргүүний өмнө тайзан дээр гарч байгааг харуулжээ.
Олон хэрэглэгч комментоор сурвалжлагч бүсгүйг дэмжиж, сайхан ярилцлага хийсэнд нь баяр хүргэсэн ч бүгд тийм байр суурьтай байгаагүй юм.
“Путин жинхэнэ жентльмен шиг хатагтайг урдаа гаргажээ” хэмээн Instagram-ын нэг хэрэглэгч бичсэн бол “Ерөнхийлөгч мэтгэлцээнд дандаа давж гардаг. Харин одоо та нар түүнийг биеэ сайн барьсныг бүгдэд батлахыг хичээж байна” хэмээн өөр нэгэн комментчин тэмдэглэжээ.
“Оросын эрчим хүчний долоо хоног” бүгд хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болсон юм. Гэмбл Путинд Оросын эрчим хүчийг барууны зах зээл дээр гаргахтай холбоотой хэд хэдэн асуулт тавьжээ. Ерөнхийлөгч Путин ярилцлагын талаар нийлүүлэлтийн талаар буруу мэдээлэлтэй байсан учраас хийн тухай яриа нь үр дүнгээ өгөөгүй хэмээн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: RIA