Цахим залилан, цахим гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Цахим орчинд иргэдийн мэдээлэл муу байдаг сул талыг дагаад хуурамч и-мэйл илгээх, гар утас руу мессэж илгээх, утасны дуудлага гэх мэт олон төрлөөр хэрэглэгчдийн цахим хаяг, кредит картны мэдээллийг авч луйвар хийх, нэр төрд нь халдах, заналхийлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Эдгээр цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Пишин/Phishing

Цахим луйварчид хуурамч и-мэйл илгээх замаар таны мэдээллийг хуулбарлан авдаг. Эдгээр и-мэйл нь банк, онлайн худалдааны вэб, тээврийн компани гэх мэт итгэл даахуйц вэбсайтыг хуулбарлан бүртгэлээ баталгаажуулах, нууц үг шинэчлэх хүсэлт гэх мэт агуулга бүхий и-мэйл илгээн хуурамч вэб сайт руу оруулдаг.

Тиймээс хувийн нууцлалын мэдээллийг и-мэйл хаягаар тань лавлаж байгаа бол дотоод холбоос/линк/ дээр дарахынхаа өмнө энэ үнэхээр үнэн домайн мөн үү гэдгийг нягталж үзээрэй. Мөн банк хэзээ ч хувийн мэдээллийг и-мэйл хаягаар лавладаггүй.

Хуурамч антивирусны програм

Компьютер, гар утасны дэлгэцэн дээр вирус илэрлээ гэсэн сануулга уг линк дээр дарвал вирус устах болно гэсэн мессэжийн хамт гарч ирнэ. Мэдээж төхөөрөмж болон сүлжээгээ вириустуулэхгүйн тулд ихэнх хүмүүс дардаг.

Үүнтэй зэрэгцэн таны төхөөрөмжид үнэгүй антивирус суугдаж та бүрэн хамгаалагдлаа гэж тайвшрах ч энэ нь кибер залилангийн хамгийн түгээмэл нэгэн хэлбэр таны мэдээллийг хуулж, хуулбарлаж байгааг та анзаардаггүй. Тиймээс аль болох үнэгүй вирусны програмаас татгалзах хэрэгтэй.

Сошиал залилан

Хэдэн хүүхэдтэй болох вэ? Урьд насандаа хэн байсан бэ? Таны эсрэг хүйстний хувилбар… гэх мэт линк дээр дарж өөрийнхөө болон бусдын тухай хөгжилтэй зураг, мэдээ харж байсан уу? Хэн нэгний тухай шар мэдээ, нийгэмд түгж буй онцлох мэдээллийг коммент дээрх линкээр дарж уншина уу? Гэсэн линк таныг фэйсбүүкээ нээхэд хэр их харагдаж байна?

Энэ бүгд таны мэдээллийг хуулж авахаар зориулагдсан цахим залилангийн нэг хэлбэр юм. Та уг линк дээр дарлаа, таны мэдээлэл автоматаар хуулагдан одоо хор, хохирол нь ажиглагдахгүй байж болох ч таныг анзаараагүй байхад л та цахим хаяггүй болох, таны цахим хаягаар хуурамч мэдээлэл түгээх гэх мэт олон эрсдлийг дагуулах болно. Тиймээс сонирхолтой санагдсан линк болгон дээр дарахаас зайлсхий!

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн