02-111.jpg

2021-10-26 14:17
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба БНАСАУ-д Ким Чен Уны дүү охин Ким Ё Жон төрийн эргэлт хийсэн гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын эрх бүхий хүн ч ийм байр суурь илэрхийлсэн аж. Америкийн Globe сайтаас эхтэйгээр хэд хэдэн хэвлэл Хойд Солонгост төрийн эргэлт гарсан тухай мэдээлсэн юм. Уг нийтлэлд тэмдэглэснээр, сүүлийн үед болсон арга […]

01-115.jpg

2021-10-26 14:10
АНУ-ын Нью-Йоркийн иргэд супермаркетад хийсэн бичлэгээ Youtube- дээрх “News Today”-т тавьжээ. Энд Astoria супермаркетын хоосон лангуунуудыг үзүүлсэн аж. 00-ын цаас, салфеткагүй лангуунуудыг харуулсан уг бичлэгийг хараад иргэд 2020 оны гуравдугаар сард COVID-19-өөс болоод хатуу хөл хорио, хязгаарлалт тогтооход иргэд хэрхэн аашилж аяглаж байсныг дурсацгаажээ. “Ямар бүтээгдэхүүн дуусаж байгааг харах нь сонирхолтой байна. Тэдгээрийн тоонд шүдний […]

58963.jpg

2021-10-26 14:07
Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм. Нөгөөтээгүүр банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд […]

03-97.jpg

2021-10-26 13:55
“Рио Тинто”-гоос Монгол Улсын Засгийн газарт тавьсан саналыг хэлэлцэх урьдчилсан уулзалт өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд болох гэж байна. Уулзалтад Засгийн газар талаас Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд, нөгөө талаас Оюутолгой компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл оролцох юм байна. […]

02-110.jpg

2021-10-26 13:48
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Хөдөлмөрийн тухай хууль энэ оны долдугаар сард батлагдсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Гэтэл энэ хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг нь […]

33-3.jpg

2021-10-26 13:28
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Замын-Үүдийн чөлөөт бүсэд баригдсан дулааны станцын талаар мэдээлэл өглөө. “Уг станцын хүчин чадал нь 90МВт. Замын-Үүд сум, чөлөөт бүсийн хэрэглээ нийт 20 орчим МВт байгаа. Өөрөөр хэлбэл дөрөв […]

01-114.jpg

2021-10-26 12:53
“Rio Tinto” Монголын Засгийн газарт Нэг: Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна. Хоёр: Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, Гурав: Менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал тавьсан мэдээлэл яригдаж эхэлсэн. Энэ […]

98623.jpg

2021-10-26 12:27
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан хэрэглэгчдийн ачааг хөнгөвчлөхийн тулд шатахууны татварыг түр хугацаанд бууруулах талаар хэлэлцэж байна гэж тус улсын эдийн засгийн бодлого боловсруулагчид мэдээлжээ. “Засгийн газар шатахууны татварыг бууруулах зэрэг холбогдох арга хэмжээг ирэх долоо хоногийн эхээр танилцуулна” гэж тус улсын Сангийн сайд Хонг Нам Ки хэлжээ. “Олон улсын зах зээлд газрын тосны […]

999999.jpg

2021-10-26 12:16
УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй. Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ. “УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. […]

785.jpg

2021-10-26 12:07
Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын […]