369.jpg

2021-10-26 12:01
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн байна. 

458.jpg

2021-10-26 11:44
Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр ” Салбарын ажилчдын цалинг нэмнэ. Гэхдээ хэдэн хувь нэмэх үү гэдгийг тооцоо судалгаа, төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамаараад байгаа юм. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд […]

33333.jpg

2021-10-26 11:02
Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажилласан бөгөөд Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан […]

12-23.jpg

2021-10-26 10:59
Өрхийн эмнэлэгт хүн нас барсан дуудлага өчигдөр (2021.10.25) Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Өдрийн 15:23 минутад ирсэн дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суугч 73 настай эрэгтэй ил арагдах гэмтэл шархгүй нас барсан байсан байжээ. Хэргийн шалтгааныг БЗД-ийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

nuur-1024x551.jpg

2021-10-26 10:54
Голомт банк гадаад төлбөр тооцоог валютын өргөн сонголттойгоор харилцагчдадаа хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд БНТУ-ын İş Bank-тай корреспондент харилцаа тогтоож, тус улсын мөнгөн тэмдэгт болох Турк Лира (TRY) валютыг төлбөрийн системдээ нэвтрүүллээ.  Ингэснээр Голомт банк харилцагчдын төлбөр тооцоог Лира валютаар гүйцэтгэхийн зэрэгцээ валют арилжааны үйлчилгээг мөн хүргэх боломжтой болсон юм.  Турк Лира валют зах зээлд […]

11-27.jpg

2021-10-26 10:30
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Сургалтын хөтөлбөрийн хорооны боловсруулсан шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлах зохицуулалттай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган”-д тавьсан илтгэлдээ шүүхэд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах […]

1111.jpg

2021-10-26 10:27
СӨҮЛ. /Korea Herald/. БНСУ-ын автомашины экспортын хэмжээ өнгөрсөн сард 20 хувиар буурсан нь хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотой гэж тус улсын Засгийн газрын тайланд дурджээ. Тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ оны есдүгээр сард экспортолсон автомашины тоо 151689 байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ нь автомашинд […]

99.jpg

2021-10-26 10:21
Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага Хонконгод хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу төлөөлөгчийн газраа хаах болсноо мэдэгдлээ. Байгууллагын зүгээс Хятадын эрх баригчдын гаргасан хууль тогтоомж цаашид Хонконгод үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна гэжээ. Эмнести Интернэшнл нь энэ бүс нутагт 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн хоёр ч салбартай. Хотын […]

download.png

2021-10-26 10:12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны сайд Батцэцэг мэдээллээ. Айлчлалаар үеэр төмөр замын асуудал түлхүү хөндөгдөх бололтой. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж, “Бээжин 2022” өвлийн олимпын нээлтэд оролцох юм байна.

10-29.jpg

2021-10-26 10:02
Дэлхийн удирдагчдын чуулах COP-26 дээд хэмжээний уулзалт улс орнуудын анхаарлын төвд байна. Учир нь энэ уулзалтаар хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхийн уур амьсгалын талаар улс орны төрийн тэргүүнүүд ямар бодлого баримталж ажиллах нь тодорхой болох юм. Өнгөрсөн долоо хоногт уг хурлын урьдчилсан хэлэлцүүлэг цахим хэлбэрээр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Улмаар энэ сарын 30-наас ирэх […]