Дэлхийн удирдагчдын чуулах COP-26 дээд хэмжээний уулзалт улс орнуудын анхаарлын төвд байна. Учир нь энэ уулзалтаар хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхийн уур амьсгалын талаар улс орны төрийн тэргүүнүүд ямар бодлого баримталж ажиллах нь тодорхой болох юм.
Өнгөрсөн долоо хоногт уг хурлын урьдчилсан хэлэлцүүлэг цахим хэлбэрээр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон.
Улмаар энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Шотландын Глазго хотноо болох COP-26 дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох бөгөөд ЕТГ-ын холбогдох албаныхан, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхүүд оролцох мэдээлэл байна.