Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ирэх онд төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, ажлуудын талаар танилцууллаа.
Үүнд 2022 онд Хэнтий аймагт “Өндөрхаан” нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь үндсэндээ гаднын буюу Кувейтын хөрөнгө оруулалтаар хийгдэх аж.
Мөн тус аймгийн Дадал сумын нутагт “Дэлүүн болдог” нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Ингэснээр ирэх 2022 онд хоёр ч нисэх буудал ашиглалтанд орохоор төлөвлөгджээ.