“Рио Тинто”-гоос Монгол Улсын Засгийн газарт тавьсан саналыг хэлэлцэх урьдчилсан уулзалт өнөөдөр 14:00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд болох гэж байна.

Уулзалтад Засгийн газар талаас Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд, нөгөө талаас Оюутолгой компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл оролцох юм байна.

Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт доорх хүсэлтийг тавиад байгаа юм.

Нэг: Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.

Хоёр: Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох,

Гурав: Менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн