АНУ-ын Нью-Йоркийн иргэд супермаркетад хийсэн бичлэгээ Youtube- дээрх “News Today”-т тавьжээ. Энд Astoria супермаркетын хоосон лангуунуудыг үзүүлсэн аж.
00-ын цаас, салфеткагүй лангуунуудыг харуулсан уг бичлэгийг хараад иргэд 2020 оны гуравдугаар сард COVID-19-өөс болоод хатуу хөл хорио, хязгаарлалт тогтооход иргэд хэрхэн аашилж аяглаж байсныг дурсацгаажээ.
“Ямар бүтээгдэхүүн дуусаж байгааг харах нь сонирхолтой байна. Тэдгээрийн тоонд шүдний оо, бэлгэвч ч оржээ. Гэтэл Хэллоуны чимэглэл дүүрэн байна” хэмээн бичлэгийг хийсэн хүн ярьжээ. Бичлэгээс харахад ариун цэврийн хэрэгслээс гадна хүнсний бүтээгдэхүүнүүд гээд нэн шаардлагатай зарим бүтээгдэхүүн дууссан байв.
NJNN хэвлэлд бичсэнээр, зөвхөн Нью-Йорк гэлтгүй Нью-Жерси мужийн бусад дэлгүүрүүдэд ч адилхан байгаа гэнэ. Шинжээчид иргэдийг тайвшруулаад, бараа, бүтээгдэхүүний хомсдол зөвхөн тээвэрлэлтийн жолооч нарын хүрэлцээгүйгээс болсон гэжээ.
“Хэргийн гол учир нь бараа бүтээгдэхүүн байхгүйдээ бус. Бараа агуулахаар дүүрэн байна. Харин тээвэрлэлтийн асуудал л хүнд байна. Тиймээс та тоглоом авч байгаа бол тоглоомын сонголт бага, хувцас авч байгаа бол хувцасны сонголт муу гэдгийг л ойлгох хэрэгтэй” хэмээн шинжээч Карти Пуранем тэмдэглэжээ.
Баярын уур амьсгал ойртсонтой холбоотойгоор иргэд эрэлт ихсэхээс урьтаж бараагаа нөөцөлж авахыг яарж байгаа юм. Үүнээс болоод хүргэлтийн ажил хүндэрч, дэлгүүрүүдэд барааны үнэ өсчээ.
Бараа хүргэлтийн асуудлын хямралаас болоод Цагаан ордонд АНУ-ын Үндэсний гвардийг бараа үйлчилгээнд дайчлах асуудал хүртэл хөндөгджээ. Цэргүүдийг хөлөг онгоцноос ачаа буулгах зэрэгт дайчилж магадгүй талаар Жо Байдены захиргааны төлөөлөгч ярьсан байна. Гэхдээ Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки энэ яриаг батлахаас татгалзжээ.
https://www.youtube.com/watch?v=Yoq_fTgR_HY
Эх сурвалж: FOCUS