Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба БНАСАУ-д Ким Чен Уны дүү охин Ким Ё Жон төрийн эргэлт хийсэн гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын эрх бүхий хүн ч ийм байр суурь илэрхийлсэн аж.
Америкийн Globe сайтаас эхтэйгээр хэд хэдэн хэвлэл Хойд Солонгост төрийн эргэлт гарсан тухай мэдээлсэн юм. Уг нийтлэлд тэмдэглэснээр, сүүлийн үед болсон арга хэмжээнүүдэд Ким Чен Унтай ижил төстэй хүн оролцсон гэжээ. Үүнийг батлахын тулд хэвлэлүүдэд БНАСАУ-ын гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан үзүүлсэн байна.
Ким Чен Ун есдүгээр сарын сүүлчээр Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээснээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Kommersant