“Rio Tinto” Монголын Засгийн газарт
Нэг: Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.
Хоёр: Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох,
Гурав: Менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал тавьсан мэдээлэл яригдаж эхэлсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
Х.Нямбаатар: 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдээс хэтрэхгүйгээр бид Рио Тинто групп, Оюу Толгой компанитай Монгол Улсын Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдаж байгаа. Хэлэлцээ тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн үр дүнд хүрэхгүй.
Өөрөө хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах гэдэг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх боломжуудыг нөгөө талд удаа дараа тавьж байгаа боловч хэлэлцээ хийж байгаа тал Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй.
Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын дарамт шахалтыг саармагжуулах үүднээс элдэв жагсаал цуглаан, акц зохион байгуулж байна.
Хэлэлцээр хийж байгаа Засгийн газраа шалтгаангүйгээр огцор, тар гэж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Өмнөх хэлэлцээрийн явцад бид үүнээс илүү саналуудыг явцад тавьсан. Рио Тинтогийн дээрх дөрвөн саналыг ажлын хэсэг хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна.