11.jpg

2021-10-02 12:02
Вакцин хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүсээ хамгаалдаг. Хүүхэд, залуус вакцинд хамгийн сүүлд хамрагдах төлөвтэй байгаа нь тэдний боловсрол, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээнд хамрагдах боломжид нөлөөлөх тул бид зохих арга хэмжээг хамтдаа авах хэрэгтэй байна. Хүүхдэд хамгийн ойр байдаг ээж, аав, эмээ өвөө, багш нар болон бусад ажилтнууд  вакцинд бүрэн хамрагдах нь илүү эрүүл, аюулгүй, сайн сайхан […]

10.jpg

2021-10-02 11:27
“Төлсөн авснаа нийтэл” нэртэй эвслээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хандан өчигдөр (2021.10.01) дараах шаардлагыг хүргүүлжээ. Уг шаардлагад “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаар тогтоолын хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн […]

08-1.jpg

2021-10-02 11:01
Афганистанаас Америкийн цэрэг гарсны дараа Талибанчууд Афганистаны засгийн газрыг түлхэн унагаж, Кабулыг асар богино хугацаанд эзлэн өөрсдийн байр суурийг тогтоож чадав. АНУ-ын талаас Афганистаны засгийн эрхийг Талибанчууд гартаа авах хугацааг зургаан сар байна гэж буруу тооцоолсноос үүдэлтэй сөрөг үр дагаврууд шил дараалан гарлаа. АНУ-ын талтай хамтарч ажиллаж байсан иргэдийг татан авах, өөрсдийн зэвсэг техникийг нүүлгэн […]

09.jpg

2021-10-02 10:55
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ шинэ дарга Кишида Фүмио намынхаа удирдлагыг шинэчиллээ. Баасан гарагт болсон намын ээлжит бус хурлаар халаа сэлгээг албан ёсоор баталжээ. “Амьдралын хэвшил, иргэдийнхээ ажил хөдөлмөрийг болон нийгмийг бүхэлд нь хамгаалахын тулд эдийн засгаа бэхжүүлэх шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна” гэж Кишида хурлын үеэр хэлсэн байна. Халаа сэлгээний жагсаалтаас үзвэл, […]

07-2.jpg

2021-10-02 10:50
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 23-29-ний хооронд дээрх тусгай дугаарт нийт 1024 иргэн […]

06-3.jpg

2021-10-02 10:21
 “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ЗХЖШ “Эх орны дайчид” төрийн бус байгууллагатай хамтран дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлж байна. Орон нутагт амьдарч буй, дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагааг аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиуд хамтран зохион байгуулах аж. Харин Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотноо ирээд буй Б.Сейлхан, Хэнтий […]

05-2.jpg

2021-10-02 10:08
“Эс Ар Жи Эм” ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр “Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Нийслэлийн Түргэн […]

15.jpg

2021-10-02 10:01
Хятадын Үндэсний баяр энэ сарын 1-7 -ны өдрүүдэд тохиож, Алтан долоо хоног хэмээн нэрлэдэг томоохон амралт эхэллээ. Шинэ коронавирусын нөлөөгөөр Хятадын иргэдийн гадаадад аялах боломжууд хязгаарлагдсан ч дотоодын аялал жуулчлал хурдацтай идэвхжиж, амралтын үеэр 650 сая хүн аялах төлөвтэй байна. Аялал жуулчлалын захиалга авдаг томоохон сайтууд амралтын өдрүүдээр 650 сая хүн улс даяар зорчих хөдөлгөөнд […]

04-3.jpg

2021-10-02 09:51
Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд идэш хайсан баавгай болон бамбарууш явж байгаатай иргэд таарсаар байна. Тодруулбал өнгөрсөн 7 хоногт Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин айлын Хотолсон мал руу баавгай дайрч ямаа, хонь барьсан. Харин өнөөдөр Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт баавгайн бамбарууш орж ирсэн боловч  ямар нэгэн аюултай шинж тэмдэггүй байсан бөгөөд шууд  уул руу явжээ.  Иймээс  иргэдийг  баавгайн бамбарууштай таарсан тохиолдолд айж  үргээлгүй тайван орхихыг зөвлөж […]

03-4.jpg

2021-10-02 09:35
НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадавхыг дэмжих зорилгоор богино хугацааны сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтыг НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд явуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард “Бизнес процессын дахин загварчлал” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд аравдугаар […]