Хятадын Үндэсний баяр энэ сарын 1-7 -ны өдрүүдэд тохиож, Алтан долоо хоног хэмээн нэрлэдэг томоохон амралт эхэллээ. Шинэ коронавирусын нөлөөгөөр Хятадын иргэдийн гадаадад аялах боломжууд хязгаарлагдсан ч дотоодын аялал жуулчлал хурдацтай идэвхжиж, амралтын үеэр 650 сая хүн аялах төлөвтэй байна.
Аялал жуулчлалын захиалга авдаг томоохон сайтууд амралтын өдрүүдээр 650 сая хүн улс даяар зорчих хөдөлгөөнд орно гэсэн таамаглалыг гаргажээ. Бээжингийн өртөөнүүд дээр аялалд гарч байгаа болон аялалаас буцан ирж байгаа чемодан, тээштэй гэр бүлүүд олон харагдаж байна.
Мөн өнгөрсөн сарын 20-нд нээлтээ хийсэн “Universal Studios Beijing” паркт залуус, залуу гэр бүлээр дүүрэн байдаг болжээ. Паркын ажилчдын мэдээлж байгаагаар баярын үеэр тасалбар бараг зарагдаж дууссан бөгөөд үйлчлүүлэгчдэд халдвар хамгааллын дэглэм сахиж, тасалбаргүй хүмүүстэй ойртохгүй байхыг сануулж байгаа аж.
Далиан хотын нэгэн их сургуулийн оюутан “Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг тэсэн ядан хүлээж байсан болохоор маш их баяртай байна. Халдварын эсрэг сайн арга хэмжээ авсан болохоор санаа зовохгүй байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Эх сурвалж: NHK