13.jpg
2021-09-06 11:01
Монголын боксын холбоо өчигдөр (2021.09.05) хуралдаж шинэ Ерөнхийлөгчөө сонгожээ. Тус холбооны энэ албан тушаалд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өрсөлдөж, 100 хувийн саналаар сонгогдсон гэнэ. Монголын боксын холбоог өмнө  “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр удирдаж байсан юм. Энэ удаа холбооны дэд Ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар ажиллах юм байна байна.

12.jpg
2021-09-06 10:37
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан. Уг тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн өмчийг эзэмшигч байгууллагын […]

09-6.jpg
2021-09-06 10:28
Гвинейн босогчдын удирдагч, хурандаа Мамади Думбуя Засгийн газраа тарааж, Үндсэн хуулиа цуцалж, хилээ хаажээ. Энэ тухай тэрбээр Facebook-ээр бичлэг цацан мэдэгдсэн байна. Түүнчлэн цэргүүд Ерөнхийлөгчөө саатуулжээ. «Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гвинейчүүдийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед цэргүүд Гвинейн ирээдүйн төлөө хариуцлагыг гартаа авах шийдвэр гаргалаа” хэмээн босогч хурандаа мэдэгджээ. Тэрбээр […]

11-1.jpg
2021-09-06 10:26
Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна. Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн бөгөөд энэ онд нийт […]

10-1.jpg
2021-09-06 10:14
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд гэмтсэн […]

06-12.jpg
2021-09-06 09:50
Британийн Times Higher Education сэтгүүл дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулийн 18 дахь рейтингийг нийтэлжээ. Уг жагсаалтад 99 улс, бүсийн 1662 их, дээд сургууль орсон байна. Тэргүүн байрыг Оксфордын их сургууль зургаа дахь жилдээ дараалан тэргүүлэв. Хоёрдугаар байрыг Калифорнийн технологийн их сургууль, Харвардын их сургууль хуваан авсан бол араас нь Стэнфорд, Кэмбриж, Массачусетсийн технологийн дээд […]

05-14.jpg
2021-09-06 09:47
Энэтхэгт Nipah хэмээх аюултай вирусийн дэгдэлт гарсныг NDTV теле суваг мэдээлэв. Тус мэдээллээр, өвчлөл Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид бүртгэгдсэн гэнэ. Халдварын улмаас 12 настай хүү нас барж, хоёр хүнд шинж тэмдэг ажиглагджээ. Төрөөс Үндэсний өвчний хяналтын төвийн мэргэжилтнүүдийн багийг муж руу шуурхай илгээсэн аж. Одоогоор өвчтөнүүдийн бүх хавьтагчийг олж тогтоож, хөл хорионд оруулахаар судалж байгааг шинжээчид […]

04-15.jpg
2021-09-06 09:42
2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдсан. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байжээ. Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. Нийт 220 бүртгүүлэгч […]

03-17.jpg
2021-09-06 09:39
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг байна. Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфил технологиор дарж, булах ажил хийгдэж байгаа […]

02-17.jpg
2021-09-06 09:36
ХБНГУ-д 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журмын дагуу тус улсад Монгол Улсаас залуус албан ёсоор Мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой болсон. Үүний дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ийн дэргэдэх МЭТ Агентлагтай хамтран ХБНГУ-д Туслах сувилагчийн мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк […]