01-19.jpg
2021-09-06 09:30
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.06/явуулын дөрөв, суурин 58 цэгт 84 багийн 429 эмч, ажилтан ажиллаж, 7178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 98, хоёр дахь тунд 277, нэмэлт сэргээх тунд 2189, нийт 2564 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн […]

02-16.jpg
2021-09-04 15:58
Индонезийн Суматра арлын унтаж байгаа Тоба галт уулыг судалж буй геологичид гүнд нь магма хуримтлагдсан байгаа шинж тэмдгийг эрдэмтэд илрүүлжээ. Галт уулын босоо ханан (кальдер) дахь хатуурсан лаавын бөмбөгөр аажмаар дээшилж байгаа нь үүнийг нотолж байна гэж судалгааны үр дүнг нийтэлсэн Communications Earth & Environment сэтгүүлд тэмдэглэжээ. Одоогийн байдлаар дэлхий дээр хорь орчим том галт […]

01-18.jpg
2021-09-04 15:20
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийн асуудлаар ШУА-ийн харьяа, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох, Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, доктор А.Хауленбек нартай уулзлаа. Уулзалтаар Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, зураглал, хамгааллын шинэ технологи турших, нутагшуулах судалгааны ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, санал солилцов. Цөлжилт бүхий зарим аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ Говьсүмбэр аймгийн […]

03-16.jpg
2021-09-04 13:05
Тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажиллах резидент эмчийн үүрэг, хариуцлага, зохион байгуулалт, халдвараас сэргийлэх, дэглэм сургалтыг 2021 оны 09-р сарын 03-ны өдрийн 14:00 цагт танхим болон цахимаар зохион байгуулагдлаа. Сургалтаар коронавируст халдвар /КОВИД-19/ -ын үед гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах резидент эмч нарт ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хууль тогтоомж […]

02-15.jpg
2021-09-04 12:53
Америкийн Аризона мужийн оршин суугч Жейкоб Чансли 2020 оны нэгдүгээр сарын 6 -нд Капитолын байр руу дайралт хийснийхээ төлөө 20 жилийн хорих ял сонсох гэж байна. Шүүгдэгч буруугаа хүлээсэн гэж BBC News баасан гаригт мэдээлжээ. Чанслиг анх зургаан гэмт хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдний нэгд нь буруутай гэж үзсэн байна. Үүнээс гадна тэрээр Капитолын ордон […]

01-17.jpg
2021-09-04 12:33
Якутийн тэргүүн Айсен Николаев Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн форум дээр Якутад 46 газарт хээрийн түймэр асч байгаа. Түймэрт нэрвэгдсэн Бяс-Кюэль тосгонд шинэ байшин барьж эхэлж байгаа. Бид тайгын төлөө дайн хийсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь бороо орох хүртэл тэсэж чадлаа хэмээн хэлсэн байна. Наймдугаар сарын 7-ноос эхлэн тайгад ассан түймэр олон тооны […]

08-8.jpg
2021-09-04 12:29
Нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж дууслаа. Ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан. Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх Даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд, ажлын тав хоногт […]

07-6.jpg
2021-09-04 12:10
Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байна. Энэ ажлын хүрээнд 2021 оны есдүгээр сарын 6-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

09-5.jpg
2021-09-04 12:04
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн байна. Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш […]

06-11.jpg
2021-09-04 11:51
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Эдгээр цэгт 76 багийн 398 эмч, ажилтан ажиллаж, 7,414 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна. Мөн 2,761 жирэмсэн эх, 12-15 насны 61,321, 16-17 насны 24,680 хүүхэд тус тус […]