Якутийн тэргүүн Айсен Николаев Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн форум дээр Якутад 46 газарт хээрийн түймэр асч байгаа. Түймэрт нэрвэгдсэн Бяс-Кюэль тосгонд шинэ байшин барьж эхэлж байгаа. Бид тайгын төлөө дайн хийсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь бороо орох хүртэл тэсэж чадлаа хэмээн хэлсэн байна.
Наймдугаар сарын 7-ноос эхлэн тайгад ассан түймэр олон тооны барилга байгууламжийг сүйтгэсэн бөгөөд Горный мужийн Бяс-Кюэль тосгоны 90 хувийг аварч, 10 хувь нь түймэрт шатсан гэж Якутын тэргүүн мэдэгджээ.
Мөн Николаев тосгоны дэд бүтцийг аль болох хурдан сэргээх үүрэг өгсөн бөгөөд гал түймэрт өртсөн иргэдийн орон гэр, байшинг аравдугаар сарын дунд гэхэд Бүгд найрамдах улсын төсвөөр сэргээн засварлаж дуусгана гэж Айсен Николаев амлажээ.
Якутийн нутаг дэвсгэрт ойн түймрийн улмаас бүс нутгийн шинж чанартай онцгой байдлын дэглэм тогтоосон бөгөөд наймдугаар сарын 13 -наас эхлэн Якут болон Эрхүү мужийн нутаг дэвсгэрт бүс нутаг хоорондын онцгой байдлын дэглэм хэрэгжүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: Interfax