Америкийн Аризона мужийн оршин суугч Жейкоб Чансли 2020 оны нэгдүгээр сарын 6 -нд Капитолын байр руу дайралт хийснийхээ төлөө 20 жилийн хорих ял сонсох гэж байна. Шүүгдэгч буруугаа хүлээсэн гэж BBC News баасан гаригт мэдээлжээ.
Чанслиг анх зургаан гэмт хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдний нэгд нь буруутай гэж үзсэн байна. Үүнээс гадна тэрээр Капитолын ордон руу дайрсныхаа төлөө 2000 долларын хохирол төлөхийг зөвшөөрсөн бөгөөд түүнд шүүхээс дээд тал нь 20 жилийн хорих ял оноох юм. Шүүхийн шийдвэр ирэх 11 сарын 17 -нд гарах аж.
Бөө Жейкоб Чансли бол АНУ-ын Конгресс 2020 оны сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцсэн экс Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдийн нэг байсан юм. Чансли Капитол ордон руу дайрах үедээ толгойдоо эвэртэй үслэг малгай өмсөж, Америкийн далбааг нүүрэндээ зурж, гартаа жад барьсан байсан нь янз бүрийн бичлэг, фото зургуудад баримт болж үлдсэн билээ.
Нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Вашингтоны Конгрессын байранд нэвтэрч, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас дор хаяж таван хүн амиа алдсан юм. Холбооны мөрдөн байцаалтын явцад 600 шахам хүнийг буруутгасан бөгөөд АНУ -ын Хууль зүйн яам 50 гаруй өргөдөл гаргажээ.
Эх сурвалж: INTERFAX