Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Эдгээр цэгт 76 багийн 398 эмч, ажилтан ажиллаж, 7,414 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна. Мөн 2,761 жирэмсэн эх, 12-15 насны 61,321, 16-17 насны 24,680 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.