Индонезийн Суматра арлын унтаж байгаа Тоба галт уулыг судалж буй геологичид гүнд нь магма хуримтлагдсан байгаа шинж тэмдгийг эрдэмтэд илрүүлжээ. Галт уулын босоо ханан (кальдер) дахь хатуурсан лаавын бөмбөгөр аажмаар дээшилж байгаа нь үүнийг нотолж байна гэж судалгааны үр дүнг нийтэлсэн Communications Earth & Environment сэтгүүлд тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар дэлхий дээр хорь орчим том галт уул бий. Тэдний аль нэг нь л дэлбэрсэн тохиолдолд дэлхийн цаг уурт их хэмжээний өөрчлөлт дагуулахаас гадна амьд амьтдын хувьд сүйрэлд хүргэж болзошгүй юм. Тиймээс эрдэмтэд том галт уулын дор асар их хэмжээний хайлсан магма үүсэхэд хүргэдэг механизмыг тодруулахаар үргэлжлүүлэн судалсаар байгаа.
Туршилт, тооцооллын үр дүнгээс үзэхэд томоохон галт уулын дэлбэрэлт нь дэлхийн царцдасаар дамжин шингэн магма өргөгдсөний улмаас үүсдэг бөгөөд энэ нь арав гаруй километрийн гүнээс дээш өргөгдсөний дараа огцом тэлэлт үүсч, дэлбэрэлт, сүйррэлд хүргэдэг аж. Эрдэмтэд геофизикийн багаж ашиглан томоохон галт уулын босоо хананы тэлэлтийг ажиглаж байгаа бөгөөд хэдэн арван мянган жилд нэг удаа тохиолддог шингэн магма дээшлэх мөчийг хянаж байна.
АНУ, Герман, Австрали, Индонезийн судлаачид Тоба галт уулын хөлдсөн магмын бүтцийг судалж, хээрийн жонш, циркон зэрэг аргон, гелийн изотопийн найрлагаас галт уулын чулуулгийн үеийг мөн тогтоосон бөгөөд том хэмжээний дэлбэрэлт ойролцоогоор 17 мянган жилийн хугацаанд тохиолддог болохыг олж тогтоосон аж.
Эх сурвалж: РИА