ХБНГУ-д 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журмын дагуу тус улсад Монгол Улсаас залуус албан ёсоор Мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой болсон.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Нэг. Хамрах хүрээ, шаардлага:
- 20-30 настай (хүйс харгалзахгүй)
- Монгол Улсын иргэн
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй
- Сувилгааны анхан шатны мэдлэг шаардахгүй.
Хоёр. Сонгон шалгаруулалт:
1-р шат
- Өөрийн намтар (CV)
- Герман улсад тухайн мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссе
2-р шат /1-р шатнаас тэнцсэн 30 хүн/
- IQ Test
- Ярилцлага
3-р шат /2-р шатнаас тэнцсэн 10 хүн/
• Герман хэлний цахим сургалтад хамрагдаж сургалтын эцэст судалсан хичээлүүдээр шалгалт өгнө.
Гурав. Материал хүлээн авах хугацаа, хаяг:
- 2021.09.03 – 2021.09.13 өдрийг дуустал http://info@metots.mn хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 90101046 дугаараас лавлана уу.
ХБНГУ-д мэргэжлийн сургуульд суралцах хөтөлбөрийн тухайд товч
Герман хэлний мэдлэггүй тохиолдолд:
- Герман хэлний ахисан дунд шат хүртэлх сургалт (2021.10.04-2022.04.13)
- Даваа-Баасан гарагт өдөр бүр 5 цаг
- Чадварлаг багш нар
Германд үргэлжлэх хөтөлбөр:
- Жил бүр 8 дугаар сарын 1-д эсвэл 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ. /Муж улс, тухайн хотоос хамааран ялгаатай байна/
- 3 жил үргэлжилнэ.
- Долоо хоногийн 3 өдөр дадлага хийгээд, 2 өдөр онолын хичээлдээ суралцана
- Амралтын 2 өдөр цагийн ажил хийх эрхтэй
- 1 хичээлийн жилд 28 хоногийн ээлжийн амралттай
Хөтөлбөрийн давуу тал:
- Сар бүр 750€-1150€ тэтгэлэгтэй
- Суралцаж төгсөөд Европын холбоонд мэргэжил дээшлүүлэн суралцах боломжтой
- Төгссөний дараа ажлын байр бэлэн
- Гэр бүлтэй бол эхний жилдээ амжилттай суралцсан тохиолдолд гэр бүлээ татан авах боломжтой.