05-22.jpg
2021-09-09 12:42
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж, нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурмаар байна. Засгийн газар эрийн цээнд хүрэх цаг ирсэн. Шүүхийн хууль хэрэгжээд ирэхээр алдаа оноо нь гарч ирнэ. Ингэхээр сүүлдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй. […]

04-23.jpg
2021-09-09 12:38
Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу […]

03-29.jpg
2021-09-09 12:27
Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан. Мөн цар тахлын хүнд үед эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд байгуулсан тус төвийн нээлт […]

03-30.jpg
2021-09-09 12:18
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.09/ жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Өргөө амаржих газрын АУ–ны доктор, Клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу: Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан. Тухайлбал, Өргөө амаржих газар 30 ортой COVID-19-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн […]

9-1024x748.jpg
2021-09-09 11:51
Төв аймгийн Зуунмод хотноо сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгснөөр хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ. Түүхт 30 жилийнхээ ойгоор ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж өгөхөөр болсон бөгөөд эхнийх нь ийнхүү Төв аймагт үүдээ нээж […]

01-34.jpg
2021-09-09 11:36
Монголын Боксын холбоо өчигдөр хуралдаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргасан талаар тус холбоо мэдээлэл өглөө. Өчигдөр Монголын боксын холбооны удирдах зөвлөл цахимаар яаралтай хуралдаж, Серби улсад зохион байгуулагдах эрэгтэй ДАШТ-д оролцох тамирчдын сорилгын удирдамж болон сорилгыг шүүх шүүгчдийн нэрсийг, шаардагдах төсөв гэх мэт асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр тамирчдын хүлээсэн ёс зүйн асуудлыг хэлэлцэж, удаа […]

nuur-9-1024x551.png
2021-09-09 11:30
Голомт банкнаас “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаад байна. Оюутан залуусын хүсэлтийг энэ сарын 4-нөөс эхлэн 17-ныг дуустал авч буй бөгөөд 10 дугаар сарын 18-27-ны хооронд сонгон шалгаруулалт болох юм. Энэхүү хөтөлбөрийн талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай ярилцлаа.  Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” бусад тэтгэлгээс юугаараа ялгаатай, […]

09-11.jpg
2021-09-09 11:23
Apple есдүгээр сарын 14 -нд iPhone 13 загвараа танилцуулах гэж байгаа. Тус компанийн энэ намар нийтэд дэлгэх шинэ бүтээгдэхүүний танилцуулга үүгээр хязгаарлагдсангүй. iPhone 13-ийн дараа iPad таблетууд шинэчлэгдэх гэж байна. Шинэ таблетын танилцуулах хугацааг Apple аравдугаар сар хүртэл хойшлуулсан бөгөөд одоо ашиглаж байгаа iPad-ын бүх загварын нийлүүлэлтэд мөн анхаарч, тодорхой хугацаа зааж өгчээ. АНУ, Европт iPad-ын зарим […]

08-16.jpg
2021-09-09 11:05
Хөл хорионоос үүдэн хүмүүс онлайн буюу цахим дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг эрмэлзэж байна. Гэвч баталгаат хүнийг сонгон захиалгаа өгч чадаагүйгээс үүдэн мөнгөө залилуулах, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн эрсдэл бий болж байгааг мэргэжилтнүүд байнга анхааруулсаар ирсэн. Гэвч хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилагчдын арга заль мөн нэмэгджээ. Тухайлбал, цахимаар бараа захиалахдаа утасны дугаараа сэтгэгдэл хэсэгт […]

007.jpg
2021-09-09 10:58
Афганистаны эсэргүүцлийн ганц голомт болох Панжшир мужид байрлаж байгаа эсэргүүцлийн фронтын хэвлэлийн төлөөлөгч Али Назари бид нийт нутаг дэвсгэрийн 60-65 хувийг хяналтандаа авсан CNN-д мэдээлжээ Тэрээр “Панжшир дахь стратегийн бүх байрлал бидний мэдэлд байна. Бид тактикаар төв замаас ухарсан. Ойрын үед бид Панжширыг талибуудаас бүрэн цэвэрлэгдэх болно хэмээн хэлсэн байна. Назарын хэлснээр, Талибанчууд эсэргүүцлийн хүчнийхэнтэй хийсэн тулаанд […]