Apple есдүгээр сарын 14 -нд iPhone 13 загвараа танилцуулах гэж байгаа. Тус компанийн энэ намар нийтэд дэлгэх шинэ бүтээгдэхүүний танилцуулга үүгээр хязгаарлагдсангүй. iPhone 13-ийн дараа iPad таблетууд шинэчлэгдэх гэж байна.

Шинэ таблетын танилцуулах хугацааг Apple аравдугаар сар хүртэл хойшлуулсан бөгөөд одоо ашиглаж байгаа iPad-ын бүх загварын нийлүүлэлтэд мөн анхаарч, тодорхой хугацаа зааж өгчээ. АНУ, Европт iPad-ын зарим хувилбарууд бүрэн зарагдсан бөгөөд Apple жижиглэн худалдаалагчдад iPad-ийн хомсдолын талаар тайлбар өгөхгүй байхыг зөвлөсөн байна.

Apple компани iPad 9-ийн шинэчилсэн минитэй хамт дараагийн үеийн Air зэрэг хэд хэдэн загвар таблетыг танилцуулж магадгүй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн