Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Удаа дараа ёс зүйн алдаа гаргасан учраас МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан гэв – updown.mn

Удаа дараа ёс зүйн алдаа гаргасан учраас МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан гэв

Монголын Боксын холбоо өчигдөр хуралдаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргасан талаар тус холбоо мэдээлэл өглөө.

Өчигдөр Монголын боксын холбооны удирдах зөвлөл цахимаар яаралтай хуралдаж, Серби улсад зохион байгуулагдах эрэгтэй ДАШТ-д оролцох тамирчдын сорилгын удирдамж болон сорилгыг шүүх шүүгчдийн нэрсийг, шаардагдах төсөв гэх мэт асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр тамирчдын хүлээсэн ёс зүйн асуудлыг хэлэлцэж, удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассан гэнэ.

“Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт юм. Хэдийгээр мундаг гавьяатай тамирчин ч гэлээ ийм олон удаагийн давтамжтай алдааг нь бид зүгээр өнгөрөөж чадахгүй.  Ийм учраас удирдах зөвлөл  уг шийдвэрийг гаргасан гэж Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр хэлж байна.

 

ДАШТ-ий сорилго болох гэж байхад ийм алдаатай байвал тамирчид ямар амжилт үзүүлэх юм. Тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна улс орон, нийгэмдээ зөв хүн болж төлөвших ёс зүйтэй байх шаардлагыг тавьдаг. Э.Цэндбаатарыг үлгэр дуурайлал болгодог залууст муугаар нөлөөлбөл яах вэ. Өндөр зэрэглэлтэй тамирчдад арга хэмжээ авч чадахгүй мөртлөө багачуудыг залуучуудыг загнах үндэслэл байхгүй. Гавьяат ч бай,  хөдөлмөрийн баатар бай адил хариуцлага хүлээх ёстой. Цаашид улам хатуу сахилга баттай байна.

Зодооны асуудлыг нь бол бид мэдэхгүй. Гэхдээ шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагт архи уугаад, зодоон хийгээд явж байж болохгүй” хэмээн мэдэгдэв.

Монголын боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-ны өдөр бүс орон нутгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны XV дахь ерөнхийлөгчөөр сонгосон. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, МУХБ, МУГТ Э.Бадар-Ууган, МУХБ, МУГТ, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нар сонгогдсон юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн