Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийлж, нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурмаар байна. Засгийн газар эрийн цээнд хүрэх цаг ирсэн. Шүүхийн хууль хэрэгжээд ирэхээр алдаа оноо нь гарч ирнэ. Ингэхээр сүүлдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй. УИХ-д сууж байгаа хүмүүс хариуцлагаас зугтана. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатарын хийсэн хууль гэж магадгүй. Одооноос асуудлыг өөрөөр харах болсон.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилж, өргөн барьж, батлуулсан Шүүхийн багц хууль тийм ч муу хууль байгаагүй. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хурал шүүгчтэй хамт сууж хэрэг шийддэг байсныг алга болгосон.
Үндсэн хуулийн цэц гэдэг улстөрчдийн гар хөл биш. Үүнээс болж аливаа шинэтгэл унадаг. Шүүхийн хуулийг бүтэн уншсан гишүүн ховор гэж бодож байна” гэлээ.
“Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улчтөрчид байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, тэмцэггч, ахмад улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн” гэсэн байр суурийг АН-аас илэрхийллээ.