08-39.jpg

2021-09-22 18:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 21-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг дурдаад […]

10-22.jpg

2021-09-22 17:43
Хүн, мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтмол зохион байгуулж байна. Шалгалтаар энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 22-ны хооронд 18 удаагийн тохиолдлоор нийт 47 ширхэг тарваганы түүхий тулам илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, шинжилгээ хийж байгаа аж.  Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн […]

09-31.jpg

2021-09-22 17:29
Засгийн газын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдийн асуултад хариулсан. Түүний яриаг товчлон хүргэж байна.  Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлын явцад түр ажлын 800-1000 бий болно. Энэ станц ашиглалтад орсноор 80 орчим тогтвортой ажлын байр гарна. Эх үүсвэрийг Монголын нэгдсэн системд холбох Эрдэнэбүрэн-Мянгат, Мянгат-Улиастай гэсэн цахилгаан […]

07-40.jpg

2021-09-22 17:14
Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм. Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран […]

06-49.jpg

2021-09-22 16:52
Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас хил зөрчиж ирсэн хоёр удаагийн таван иргэнийг хилчид илрүүлэн саатууллаа. Дээрх иргэдийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ХХЕГ-аас мэдээлэв. 

05-57.jpg

2021-09-22 16:44
ОХУ-ын Екатеринбург хотод Талибанчуудын үзэл санааг дэмжин нэвтрүүлэхийг завдсан таван хүнийг саатуулжээ. Талибан хөдөлгөөнийг ОХУ-д хориглосон байдаг. Саатуулагдсан иргэдийг террорист үйлдэл хийх зорилготой байсан гэж үзсэн талаар Telegram суваг мэдээлэв. Тэдгээр таван хүний нэг нь ОХУ-ын иргэн, дөрөв нь Тажикистаны иргэд байжээ. Сангчаров, Мусофиров нэртэй хоёр хүнийг террорист бүлэглэл үүсгэсэн гэж сэжиглэж байна. Гэмт хэрэгтнүүд Свердловын гудамжинд төв […]

04-63.jpg

2021-09-22 16:25
Налайх, Тэрэлж чиглэлд өчигдөр (2021.09.21) орсон түр зуурын хүчтэй аадар бороо, хүчтэй мөндөрийн улмаас Налайх дүүрэгт 3 айл үерт автан нурж, 20 гаруй айлын хашаа эвдэрч, олон айл өрх усанд автжээ. Аадар 16:00-17:00 цагийн үед буусан бөгөөд орон сууцны подвал хонгилууд усанд автах, цахилгаан под станц үерт автаж усаар дүүрсэн зэргээс үүдэн хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийсэн байна. […]

03-70.jpg

2021-09-22 16:17
Нийтийн тээврийн карт цэнэглэх цэг автобусны буудлуудад байдаг боловч өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаадаг, эсвэл ПОС машин эвдэрсэн, мөнгөгүй гэх мэт шалтгаанаар карт цэнэглэдэггүй. Мөн банкны карт уншдаггүй учраас иргэд заавал бэлэн мөнгөөр л автобусны картаа цэнэглэх шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж иргэд жолоочид бэлэн мөнгө өгч зорчих нь бий. Тэгвэл нийтийн тээврийн шалгагч нар […]

02-76.jpg

2021-09-22 16:00
Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай […]

01-80.jpg

2021-09-22 15:53
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж,   26.3 мянган га-гаас 37.7 мянган  тонн үр тариа, үүнээс 24.3 мянган  га-гаас 34.4 мянган  тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган  га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн […]