01-77.jpg

2021-09-22 12:44
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна. Энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир […]

19-2.jpg

2021-09-22 12:23
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ. Тус гүүрэн байгууламжийн лифтний хонгилын дээврээр ус чийг орсноос бүхээгийн оройн хэсэг дэх метал хийц, эд ангиуд зэвэрсэн нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын бус целлиод материал болохоор […]

18-4.jpg

2021-09-22 12:17
Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос хийлээ. 320 гаруй мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бий. Зөрүү гэдэг ойлголт нь 1990 оноос хойш яригдаж байгаа. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Ахмад […]

17-5.jpg

2021-09-22 12:12
Ардчилсан намаас долоо хоног бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр (2021.09.22) хийлээ.   АН энэ хурлаа шатахууны хомсдол, цар тахлын нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн хямрал хүргэж, шатахууны хомсдол зэрэг тулгамдсан асуудлаар хийлээ. Засгийн газар үүсээд буй нөхцөл байдалд дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгааг АН шүүмжилж байна. АН-ын Улс […]

16-5.jpg

2021-09-22 12:02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай шатахууны асуудлаар уулзах гэнэ. Уулзалтын гол сэдэв нь шатахууны асуудал, шатахууны импортод дэмжлэг үзүүлэх хүсэлт байх юм байна.

Artboard-1-1024x655.jpg

2021-09-22 12:00
Та анхны байраа авах гэж байна уу? Эсвэл хоёр, гурав дахь удаагаа нүүх гэж буй “мэргэжилтэн” үү? Гэвч аль нь гэдгээс үл хамааран орон сууцны зээл хөөцөлдөх ажил нүсэр бас халширмаар санагдах нь бий.  Аз болоход та ганцаараа толгой өвтгөх шаардлагагүй. Бид танд зориулан алхам бүрийг ойлгомжтой, хялбар болгож, сайн шийдвэр гаргахад тань туслах зөвлөмжийг […]

1170x630-mon-1024x551.png

2021-09-22 11:57
Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодорхойлогч, олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлээс 2021 оны дэлхийн шилдэг банкнуудыг тодруулан зарласнаас Голомт банк “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарлаа. Голомт банкны хувьд тус шагналыг 7 дахь жилдээ хүртэж байгаа төдийгүй сүүлийн гурван жил дараалан ийнхүү шилдгээр өргөмжлөгдөөд байна.  Дижитал банкны үйлчилгээгээр салбартаа манлайлагч Голомт банк […]

15-9.jpg

2021-09-22 11:36
АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой хамт өчигдөр (2021.09.21) Вашингтон дахь Цагаан ордны зууван өрөөнд уулзалт хийж, олон улсын, тэр дундаа Орос, Хятадтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд нийтлэг үнэт зүйл дээр нэгдэнэ гэдэгт тохиролцож, илгээлт гаргажээ. Борис Жонсон, Жо Байден нар Хятад, Орос зэрэг олон улсын хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Их Британи, […]

13-12.jpg

2021-09-22 11:22
ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ өглөө. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гаднаас зөөвөрлөгдөж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 283.956-д хүрэв. Өчигдөр бүртгэгдсэн халдварын 1896 нь нийслэл, 1518 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6,120 иргэн эдгэрч, эмнэлгийн болон […]

12-13.jpg

2021-09-22 11:15
Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар өчигдөр /2021.09.21/ БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж шатахуун тээврийн асуудлаар ярилцсан байна. Засгийн газрын сайд нар салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах байр суурьт нэгдсэн байна. Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон […]