ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ өглөө. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гаднаас зөөвөрлөгдөж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 283.956-д хүрэв.
Өчигдөр бүртгэгдсэн халдварын 1896 нь нийслэл, 1518 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6,120 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,524 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 62,515 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.