Нийтийн тээврийн карт цэнэглэх цэг автобусны буудлуудад байдаг боловч өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаадаг, эсвэл ПОС машин эвдэрсэн, мөнгөгүй гэх мэт шалтгаанаар карт цэнэглэдэггүй. Мөн банкны карт уншдаггүй учраас иргэд заавал бэлэн мөнгөөр л автобусны картаа цэнэглэх шаардлагатай болдог.
Үүнээс шалтгаалж иргэд жолоочид бэлэн мөнгө өгч зорчих нь бий. Тэгвэл нийтийн тээврийн шалгагч нар хүн ихээр зорчдог автобусны буудлуудад Hi pay аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны “U” money картыг цэнэглэж эхэллээ.