Боловсрол

Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо.

242367754_579127730114319_820543108431909213_n_20210922031718 Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

Олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан “Орчлон” сургуулийн багш С.Хүрэлбаатар, “Хобби” сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.

242322277_1028394617938519_8960982503708499595_n_20210922031716 Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close