ОХУ-ын Екатеринбург хотод Талибанчуудын үзэл санааг дэмжин нэвтрүүлэхийг завдсан таван хүнийг саатуулжээ. Талибан хөдөлгөөнийг ОХУ-д хориглосон байдаг. Саатуулагдсан иргэдийг террорист үйлдэл хийх зорилготой байсан гэж үзсэн талаар Telegram суваг мэдээлэв.

Тэдгээр таван хүний нэг нь ОХУ-ын иргэн, дөрөв нь Тажикистаны иргэд байжээ. Сангчаров, Мусофиров нэртэй хоёр хүнийг террорист бүлэглэл үүсгэсэн гэж сэжиглэж байна. Гэмт хэрэгтнүүд Свердловын гудамжинд төв байртай байсан бөгөөд хэд хэдэн хүнийг элсүүлж чадсан. Тэд террорист халдлага хийх шаардлагатай гэдэгт итгэлтэй байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Терорист бүлэглэл үүсгэсэн зохион байгуулагч этгээд ОХУ-ын хуулийн дагуу 30 хүртэл жилийн хорих ял сонсох юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн