Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас хил зөрчиж ирсэн хоёр удаагийн таван иргэнийг хилчид илрүүлэн саатууллаа. Дээрх иргэдийг холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ХХЕГ-аас мэдээлэв.