өртөг.jpg

2021-01-20 11:15
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13,318 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,568 болсноос дотоодын халдварын тоо 1067 боллоо. […]

1515-1024x683.jpg

2021-01-20 10:55
Өвөрхангай аймгаас сонсгогдсон гишүүд отрын малчдаа эргэж, оторлож буй аймаг сумдын удирдлагуудтай нь уулзаад ирсэн байна. Тус аймгаас сонгогдсон гишүүд отор нүүдэл хийж буй малчдад дэмжлэг үзүүлэх, цагийн хүндийг хамтдаа даван гарах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Өвөрхангай аймагт хүндхэн зун болсонтой холбоотойгоор 15 аймгийн 134 суманд 1967 өрхийн нэг сая гаруй мал оторлож байгаа […]

bair-1024x725.jpg

2021-01-20 10:34
БГД-ийн 12-р хороо, 6-р бичил хорооллын 19-р байрны оршин суугчдаас коронавируст “Ковид-19” халдвар илэрсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууслаа. Мөн дээрх байруудын гадна, дотно орчинд зориулалтын ариутгалын бодис ашиглаж ариутгал халдваргүйтгэлийг […]

1212-1.jpg

2021-01-20 10:33
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын Шадар сайдын баталсан “Эрчим хүч, ус дулаан хангамжийн тогтвортой ажиллагаа, аж, ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж”-т шалгалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 21 аймгийн 120 гаруй багийн 12200 айл өрх, 157 аж, ахуйн нэгж байгууллагыг хамруулж, гал түймэр […]

ene-1-1024x615.jpg

2021-01-20 10:27
Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэд хэдэн зорилт дэвшүүлсний нэг нь “модон жорлонг халах” юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/159 тоот тушаалаар дээрх зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, ажлын […]

140248450_746850075939255_4394870941111141749_o-1024x683-1024x683.jpg

2021-01-20 10:11
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр нар оролцсон юм. Энэ үеэр 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. […]

1-1-1024x683.jpg

2021-01-20 10:02
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын […]

D95_2_912_0004_600-1-3.jpg

2021-01-20 09:55
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.19) нийт 1441 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 1240, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 94, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 209 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 131, танхайрсан 88, […]

5dd62c92a43e2.png

2021-01-20 09:55
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт Одон орон, геологийн хүрээлэнгээс ОБЕГ-т хүргэснээс хойш хэд хэдэн удаа давтан газар хөдлөлт болжээ. Давтан хөдлөлт: Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг […]