2021-01-20 09:551min00

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 94 дуудлага ирж 209 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

D95_2_912_0004_600-1-3

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр (2020.01.19) нийт 1441 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 1240, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 94, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 209 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 131, танхайрсан 88, хулгайлах 21, хүний биед халдсан 49, тав тух алдагдуулсан 90 дуудлага бүртгэгдсэн байна.

Цагдаагий ерөнхий газар