Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт Одон орон, геологийн хүрээлэнгээс ОБЕГ-т хүргэснээс хойш хэд хэдэн удаа давтан газар хөдлөлт болжээ.
Давтан хөдлөлт: Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т нэгдүгээр сарын 19-ний өдрийн 12:49 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.