Өвөрхангай аймгаас сонсгогдсон гишүүд отрын малчдаа эргэж, оторлож буй аймаг сумдын удирдлагуудтай нь уулзаад ирсэн байна.
Тус аймгаас сонгогдсон гишүүд отор нүүдэл хийж буй малчдад дэмжлэг үзүүлэх, цагийн хүндийг хамтдаа даван гарах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Өвөрхангай аймагт хүндхэн зун болсонтой холбоотойгоор 15 аймгийн 134 суманд 1967 өрхийн нэг сая гаруй мал оторлож байгаа аж.
Гишүүд шинэ оны өмнө Төв, Булган, Сэлэнгэ аймагт өвөлжиж байгаа отрын малчдаа эргэж, түлшний дэмжлэг үзүүлсэн бол энэ удаа Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь аймгийн сумдад оторлож буй малчдаа эргэж, өвс тэжээл, хүнс, эмийн багцын дэмжлэг үзүүлж, оторлож буй бүс нутгийн удирдлагуудтай уулзаад иржээ.
Н.Батаа