БГД-ийн 12-р хороо, 6-р бичил хорооллын 19-р байрны оршин суугчдаас коронавируст “Ковид-19” халдвар илэрсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууслаа.
Мөн дээрх байруудын гадна, дотно орчинд зориулалтын ариутгалын бодис ашиглаж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ гэж Баянгол дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.