Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын Шадар сайдын баталсан “Эрчим хүч, ус дулаан хангамжийн тогтвортой ажиллагаа, аж, ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж”-т шалгалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Хяналт шалгалтад 21 аймгийн 120 гаруй багийн 12200 айл өрх, 157 аж, ахуйн нэгж байгууллагыг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 5160 зөрчил, дутагдлыг илрүүлсэн юм. Шалгалтын явцад 659 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг тухайн аймаг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаж байна.
Мөн энэ үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг тарааж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.