blizzard-1024x576-1-1-1024x576.jpg

2020-10-03 11:55
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна. Цас их хэмжээгээр хялмайлан орж, шуурч байгаагаас: Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна. Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй […]

ELveoIBUUAA5n4Z.jpg-large-1024x629.jpg

2020-10-03 11:44
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 05-ны Даваа гарагт: – Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” […]

header_image_2Exl7s6.jpeg

2020-10-03 11:38
2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан байна. Манай улсын жилийн […]

5f76fe361d1e3.jpeg

2020-10-03 11:13
“Технологийн бус байгууламжийн инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эхний гэрээг цахимаар байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, […]

Niitiinteever1_20201002124349.jpg

2020-10-03 11:07
УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар холбогдох албаныхнаас мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түгжрэлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 604 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдөр хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. 60-аас […]

BP201288.JPG.jpg

2020-10-03 11:00
Дэлхий дахинаа коронавирус тараахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь хүүхэд, залуус гэнэ. Принстоны болон Калифорни, Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаа үүнийг баталж байна. Эрдэмтэд Энэтхэгт гарсан коронавирусийн халдварын 85 мянган тохиолдлын мэдээлэлд анализ шинжилгээ хийгээд, халдвар тархах замыг нь хайж, өвчтөнүүдтэй холбоо тогтоосон байна. Тэгтэл залуучууд болон эмэгтэйчүүд өвчний халдварын эх үүсвэр болох […]

DSC4598-1024x683-1024x683.jpg

2020-10-03 10:51
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны Х ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр /2020.10.02/ Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.  Алба хаагчдыг үдэх арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын […]

ef6f46921d48918896d6001b2ebaefeed8b986c4-1024x597.jpg

2020-10-03 10:46
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслийн талаар танилцуулав. Тэрбээр “Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд тав орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон […]

8UcyEPexlN4b2RcCLxhgxOIcoXne5wlm-1.jpg

2020-10-03 10:41
Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх […]