Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны Х ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр /2020.10.02/ Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.
Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Алба хаагчдыг үдэх арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож, бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Дашрамд дурдахад, Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.
Онцгой байдлын ерөнхий газар