Дэлхий дахинаа коронавирус тараахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь хүүхэд, залуус гэнэ. Принстоны болон Калифорни, Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаа үүнийг баталж байна.
Эрдэмтэд Энэтхэгт гарсан коронавирусийн халдварын 85 мянган тохиолдлын мэдээлэлд анализ шинжилгээ хийгээд, халдвар тархах замыг нь хайж, өвчтөнүүдтэй холбоо тогтоосон байна. Тэгтэл залуучууд болон эмэгтэйчүүд өвчний халдварын эх үүсвэр болох нь их байжээ. Гэтэл дэлхий даяар вирус дамжуулах асуудалд хүүхдийн үүргийг дутуу үнэлсэн нь Science сэтгүүлийн нийтлэлээс тодорхой болсон.
Хүүхэд, залуучуу COVID-19-ийн бараг гуравны нэгийг дангаараа эзэлж байна. Тэд хүн амд вирус дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин вирус хамгийн өртөмтгий хүмүүс нь 50-64 насныхан аж.